САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Мэдээ, мэдээлэл
2025-04-28 11:56
МХБХ-ны ээлжит бус Их хурлаар өнөөдөр Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн сонголоо. Сонгуульд санал өгөх эрхтэй нийт 48 гишүүнээс 46 гишүүний ирцтэйгээр нөхөн сонгуулийг явуулж санал хураав.
Ерөнхийлөгчид Ц.Анандбазар /“Арвис” хөлбөмбөгийн клуб, С.Жаргал /Шүүгчийн зөвлөл/, Б.Гарьдмагнай /“Унаганууд” хөлбөмбөгийн клуб/, Ө.Алтай /“Хараацай” хөлбөмбөгийн клуб/, Н.Болор-Эрдэнэ/“Хоромхон” хөлбөмбөгийн клуб/ нар нэр дэвшсэнээс Ө.Алтай, С.Жаргал нар нэрээ татсан юм. Үлдсэн гурван нэр дэвшигчээс Ц.Анандбазар 26, Б.Гарьдмагнай 18, Н.Болор-Эрдэнэ нэг хүний саналыг авснаар /хүчингүй нэг санал/ Ц.Анандбазар МХБХ-ны Ерөнхийлөгч боллоо.
Харин Удирдах зөвлөлд Л.Энхбаатар /Мастер ангиллын тамирчдын зөвлөл/, Ц.Мөнх-Эрдэнэ /“Шинэ яармаг” хөлбөмбөгийн клуб/, Б.Пүрэв-Очир “Соёмбын барсууд”, Г.Анархүү /“Хоромхон” хөлбөмбөгийн клуб/, Д.Батнасан /“Эрчим” хөлмбөгийн клуб/, Д.Төрбат /“Улаанбаатар” хөлбөмбөгийн клуб/, Г.Тэгшжаргал /шүүгчийн зөвлөл/ нар нэрээ дэвшүүлснээс Энхбаатар, Төрбат, Г.Тэгжаргал нар нэрээ татаж, зургаан саналыг хүчингүйд тооцсон. Ингээд Д.Батнасан 15, Ц.Мөнх-Эрдэнэ 13, Г.Анархүү нэг, Б.Пүрэв-Очир дөрвөн саналыг тус тус авснаар Д.Батнасан саналыг тэргүүллээ.
ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа.