САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Мэдээ, мэдээлэл
2024-10-20 03:36
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод АХБХ-ноос зохион байгуулж буй анхдугаар AFC Challenge League тэмцээний Зүүн бүсийн хэсгийн шатны тоглолтууд 10.25 - 11.02-ны хооронд зохион байгуулагдана.
Тус тэмцээнд Монголын Дээд Лигийн 2023/2024 оны улирлын аварга Булган СП Фалконс оролцох бөгөөд сугалааны дагуу Индонез улсын Мадура Юнайтед болон Камбожийн Свэй Риенг клубүүд тус тус хүрэлцэн ирэх юм.
Тэмцээний хүрээнд олон ажил зэрэг зохион байгуулагдах бөгөөд, АXБХ-ноос томилогдон ирж буй Энэтхэг улсын эмч Фентон Дэсөүза хүрэлцэн ирж мэдлэг олгох сургалтыг дотоодын тэмцээнд ажиллаж буй эмч нарт зохион байгуулна.
ДАШТ болон Азийн шат шатны тэмцээнүүдэд ажиллаж байсан арвин их туршлагатай мэргэжилтэн ирж тэмцээний хүрээнд мэдлэг сэргээх, мэдлэг олгох мөн хөлбөмбөгийн нарийвчилсан эмнэлэг зүйн сургалт олгох болно.
СУРГАЛТЫН НЭР : ТАЛБАЙ ДЭЭРХ ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
ХААНА : МХБХ-ны СУРГАЛТЫН ТАНХИМ
ХЭЗЭЭ : 2024.10.25 - 26-ны хооронд
ЦАГ : ЭХЛЭХ 14:00 , НИЙТ 7 ЦАГИЙН СУРГАЛТ
БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/gE9YLbhnHjpyuYRCA
ЖИЧ: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа.